Үйл явдал2 мин унших
БНХАУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, туршлагыг хамтын ажиллагаагаар нэвтрүүлнэ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Уулзалтаар олон санал солицсоноос хэд хэдэн чухал асуудлаар хамтран ажиллах тухай ярилцав:
Туслах технологийн үндэсний төвийн Монголд байгуулах
Хууль эрх зүйн хүрээнд саадгүй байдлын тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
Манай улс хиймэл хөл хийдэг протез ортопедын 2 мэргэжилтэнтэй. Бидэнд зөвхөн протез гэлтгүй Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлэх хүний нөөц маш дутагдалтай байдаг. Иймд хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах
Манай улсад Сэргээн засалтын тэнхим гэж байдаг бол БНХАУ нь Сэргээн засалт судлалын Их сургуультай. Энэ хүрээнд АШУҮИС-ийн хооронд хамтын ажиллагаа зохион байгуулах
Насанд хүрэгчдийн сэргээн засалтын салбарт хамтран ажиллах
Урлаг, спортын арга хэмжээнд харилцан оролцох
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хамтран ажиллах
Дээрх ажлуудыг дэмжиж цаашид хамтран ажиллахын тулд 2 орны хамтын ажиллагааны хүрээнд Ноён Чэнг Кай харилцан ойлголцлын баримт бичиг (MoU) байгуулах саналыг гаргалаа. Томоохон амжилттай хамтын ажиллагааг амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт аль аль тал итгэлтэй байна.

