Үйл явдал1 мин унших
"УИХ-ын Хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан"-гийн системээ яаралтай нэвтрүүлэх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүллээ

"Иргэн та хүч" Залуусын нэгдэл ТББ-ын тэргүүн Б.Өлзийбат УИХ-ын дарга Н.Учралд хандаж "УИХ-ын Хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан"-гийн системээ яаралтай нэвтрүүлэх талаар шаардлага хүргүүллээ.
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 5.1 заалтыг хэрэгжүүлэх, Иргэний мэдэх эрхийг хангаж хяналт шалгалтын мэдээллийн сангаа ашиглалтад оруулах шаардлагыг УИХ-ын даргад хүрүүлэх талаар мэдээлэл хийнэ.
Монгол Улсын Их хурлаас хяналт шалгалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан уг хуулийн 5 дугаар зүйлд Улсын Их Хурлаас явуулсан хяналт шалгалтын холбогдох баримт бичиг, мэдээлэл болон бусад байгууллагаас гаргуулж авсан хяналт шалгалтын мэдээлэл, хууль тогтоомжид заасан бусад тогтмол мэдээллээс бүрдэх олон нийтэд нээлттэй хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сантай байхаар заасан байдаг ч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа юм.
Улсын Их хурлаас хяналт шалгалтын тухай хуулийг эндээс үзнэ үү.



Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
