Үйл явдал1 мин унших

Б.Өлзийбат: 2026 оны төсвийн төслийг буцаахыг УИХ-ын гишүүдэд уриалж байна!

Б.Өлзийбат: 2026 оны төсвийн төслийг буцаахыг УИХ-ын гишүүдэд уриалж байна!

Ирэх оны улсын төсвийн төсөл УИХ-аар хэлэлцүүлэх шатандаа явж буй.

Энэ цаг үед иргэд, ялангуяа багш, ахмадууд цалин, тэтгэврээ нэмэгдүүлэх асуудлыг төрд тавьж, тайван жагсаал хийж буй үйл явдал давхар өрнөж байна.

D-Parliament өргөдөл, гомдлын цахим системийг санаачлагч, Б.Өлзийбат дараах уриалгыг дэвшүүлснийг хүргэж байна.

Тэрбээр "2026 оны Монгол Улсын төсвийн төслийг буцааж 3 хоногт багтааж Багш, Эмч, болон Ахмадын тавиад байгаа шаардлагыг тодорхой хэмжээнд шийдээд оруулж ир гээд буцаах ёстой. УИХ-ын 126 гишүүнд уриалж байна.

Мөн Багш, Эмч нар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо  талбай дээр зүгээр сууж цаг алдалгүй, Төрийн ордныг хааж, 24 цагаар суулт хийх хэрэгтэй! Гадаа хүйтэн байна. Багш, Эмч нар маань энэ байдлаараа байвал цөхөрч, эрч хүчтэй болно.

Парламент төсвийг буцааж болно. 

Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70.5-д заасан санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол төсвийн төслийг ажлын 3 өдрийн дотор хуульд нийцүүлэн өргөн мэдүүлэх чиглэл өгч Засгийн газарт буцааж болдог" гэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009