#Коммент3 мин унших
Ж.Золжаргал: Иргэдээс сонгогдсон ИХ-ын төлөөлөгчил улс төрийн намын анхан, дунд шатны нэгж шиг ажиллаж буйг өөрчилнө!

УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын санаачилсан Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Хуулийн төслийн зорилго:
-Иргэдийн орон нутгийн түвшинд төрийн хэрэгт шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцох Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг бодитоор хэрэгжүүлнэ.
-Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргалтын ил тод байдал, хариуцлагыг сайжруулна.
Хуулийн төслийн үндэслэл:
“АЛСЫН ХАРАА-2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО
• 5.2 дох зорилт, I үе шат (2021-2030),4 дэх заалт: Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл явцад хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоо хангагдаж, хамтын ажиллагаа бэхжих нөхцөл бүрдэнэ.
• 5.3 дах зорилт, I үе шат (2021-2030), 5 дах заалт: Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн саналыг цахимаар авах нөхцөл бүрдэж, мэдээллийн ил тод байдал нэмэгдэнэ.
• 9.4 дэх зорилт, I үе шат (2021-2030), 1 дэх заалт: Хотын засаглалын оновчтой тогтолцоог бүрдүүлэн бүх шатны төлөвлөлт, төлөвлөгөөг боловсруулах, батлах, шийдвэр гаргахад иргэд, олон нийтийноролцоог хангаж, иргэдийн мэдээлэл олж авах сувгийг нээлттэй, хүртээмжтэй, ил тод болгосон байна.
• 2 дох заалт: Хотын засаглалд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон олон нийтийноролцоо, түншлэлийг бэхжүүлэх, хувийн хэвшлээс нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ.
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ
• 1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх зарчмыг хангах, иргэд орон нутгийн үйл хэрэгт шууд болон сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа уламжлан оролцох эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.
• 12.1.6. нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх.
• 29.2. Иргэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, төлөөлөгчийг сонгох, баг, хорооны Иргэдийн Нийтийн Хуралд өөрөө оролцох, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй.
• 32.3.ИргэдийнНийтийнХурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй. • 61.1.3. хорооны эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлаар хорооны иргэдийн саналыг авах арга хэмжээг зохион байгуулах, дүнг нэгтгэн гаргах
Шийдвэрлэх асуудал:
• Иргэдийн оролцооны хуульд заасан хэлбэрүүд тогтмол, үр нөлөөтэй хэрэгждэггүй,
• Цахим оролцооны нэгдсэн платформ, тогтолцоо бүрдээгүй,
• Төрийн байгууллагын ил тод байдал, мэдээллийн хүртээмж хангалтгүй,
• Иргэдийн санал, санаачилгыг шийдвэр гаргалтад тусгах, эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх асуудал дутмаг,
Хуульд иргэдийн оролцоог илүү нарийвчилж тодорхой болгосон нь өмнөх зохицуулалтуудаас ахицтай боловч энэхүү эрх зүйн боломж бодит амьдрал дээр бүрэн хэрэгжихгүй, “цаасан дээрх амьгүй заалт”хэвээр байсаар байна. Энэ нь иргэдийн оролцоог хангах бодит хэрэгжилтийн механизм, арга зам, цахим болон институцийн платформыг бүрдүүлж өгөөгүй байгаатай холбоотой юм.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
