#Тойрог1 мин унших

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Баяндалай суманд ажиллав

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Баяндалай суманд ажиллав

Орон нутгийн томилолт Баяндалай суманд үргэлжилж, сумын ахмадууд, төрийн албан хаагчид, иргэд сонгогчид олноор хүрэлцэн ирлээ. УИХ-ын гишүүд бидний мэдээлэл, ажлын тайланг анхааралтай сонсож, асууж тодруулах зүйлсээ бичиж тэмдэглэж байгаад асууж байгаа ахмадууд олон байлаа.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Баяндалай суманд ажиллав
  • Боловсрол эрүүл мэндийн салбарын зарим ажилтны цалинг нэмэгдүүлэх

  • Залуу малчдаа дэмжих бодлого сайн хэрэгжүүлэх, малчин залуус ховордож байгаад анхаарах

  • Орон нутагт цөөн сурагчтай сургуулийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжийг судлах,

  • Худалдан авах ажиллагааны хүрээнд сум орон нутагт ирж байгаа хөрөнгө оруулалтын тоног төхөөрөмжийн чанарт анхаарах

  • Тэтгэвэр нэмэгдүүлэх, түрээсийн орон сууцанд ахмад настнуудаа хамруулах

  • Шатахууны хомсдол цаашид хэрхэх

  • Хонины нэхийг үнэ хүргэх... зэрэг салбар бүрийн л асуудлаа ярьж байна. Аймаг, сумаас шийдвэрлэх боломжтой, шийдвэрлэсээр ирсэн зарим асуудлыг аймгийн Засаг даргын зүгээр тайлбар мэдээллийг мөн иргэдэд хүргэлээ.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, Баяндалай нутгийн ард түмэнтэйгээ тухтай сайхан уулзалт хийлээ. Сумын ИТХ, ЗДТГ, уулзалтын бүх боломжийг бүрдүүлэн хамтран ажиллаж байгаа нийт хүмүүстээ талархаж байна.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Баяндалай суманд ажиллав

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Өмнөговь аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2019