#Тойрог2 мин унших

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо

Орон нутгийн томилолт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод үргэлжилж 22:00 цагт өндөрлөлөө. Ахмадууд тэтгэвэрийн нэмэгдэл, асрамжийн газар, ахмадын өргөө, "нутгийн дэм" хөтөлбөрт хамрагдах зэргээр саналуудаа хэлж, өнөөгийн нийгмийн бухимдал, гэмт хэрэг зөрчилд санаа зовж, хуулиа чангатгах асуудлыг ч хөндөн ярьж байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо

Газар олголт, хүн амын төвлөрөл ихсэж, автомашины замын ачаалал нэмэгдэж байгаа энэ үед түгжрэлгүй хот болохоо одооноос төлөвлөх, эрүүл мэнд боловсролын салбарын тулгамдсан бодит байдлыг ч залуус ярьж байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо

Хуульд оруулах өөрчлөлт санал хүсэлтийг бичгээр мөн хүлээн авлаа. Бизнес эрхлэгч татвар төлөгчдийн зүгээс НӨАТатварын босгыг 400 сая болгох саналаа татварын багц хуулийн төсөлд тусгасан. Гэтэл Засгийн газраас Татварын багц хуулийг УИХуралд танилцуулахдаа НӨАТ-ийн босгыг 400 сая биш Хялбаршуулсан горимоор тайлагнах босгыг 400 сая болгон өөрчилсөн байгааг татвар төлөгчдийн зүгээс шүүмжилж байна.

Татвар төлөгчдийн өгсөн саналын зорилго нь НӨАТ-ийн борлуулалтын орлогын босгыг 400 сая хүргэх явдал юм гэдгийг ч онцолж байна.  Иргэд та бүхнийхээ үнэт саналыг Говийн бүсээс сонгогдсон гишүүд бид ажилдаа тусган, анхаарч сонсон уламжилж, шийдвэрлүүлэхийн төлөө хичээх болно.

Үдэш орой болтол хамтдаа байж, улс эх орны өнөөгийн байдал, говь нутгийнхаа ирээдүйн сайн сайхны төлөө салбар бүрийн төлөөллүүд үгээ хэлж ярилцсан өнөр өтгөн уулзалтыг Даланзадгад хотноо хийлээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо

Түүхэнд үлдэх зоригтой томоохон шийдвэрүүдийг хамтран гаргаж, орон нутгийн анхны бондыг дулааны эрчим хүчээ шийдэх боломж гэдгийг олж харан, хүүхэд бүрийг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулан хамтран ажиллаж яваа Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, Даланзадгад хотоо хөгжүүлэхээр мэдлэг чадвараа дайчлан ажиллаж буй сумын удирдлагууддаа, нийт ард олондоо баярлаж талархаж буйгаа илэрхийлье.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Өмнөговь аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2019