#Тойрог1 мин унших
Төв аймгийн удирдах албан тушаалтнуудтай уулзлаа

Сумдын удирдах албан тушаалтнуудын манлайлал, чадавхийг бэхжүүлэх, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх замаар Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүртээмжтэй хүргэх, мөн 300 хоногийн ажлын төлөвлөгөө, аймгийн дунд хугацааны бодлого, хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилт, арга хэмжээг орон нутгийн түвшинд бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилтын хүрээнд удирдах албан тушаалтнуудын нэгдсэн сургалт-уулзалтыг Төв аймгийн ЗДТГ-аас Зуунмод хотноо зохион байгуулж байна.


Энэхүү нэгдсэн сургалт-уулзалтад 27 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Тамгын газрын дарга, багийн дарга нар оролцож байна.
Иргэдтэйгээ ойр ажилладаг анхан шатны удирдлагуудын хүсэлтийг сонсож, санал солилцох нь хөгжилд хамгийн чухал билээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

