Үйл явдал1 мин унших

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ
Ардчилсан намын гишүүдийн боловсруулж буй “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэгт МҮХАҮТ-д хийлээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Очирбат, Б.Түвшин, МХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын тээвэр логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ
Бизнес эрхлэгчдийн зүгээс татварын дарамт болон эдийн засагт төрийн оролцоо хэт өндөр байгааг шүүмжлэв.
Энэхүү хуулийн төсөл бол эдийн засгийн эрх чөлөө бол төрөөс олгогдсон зүйл биш харин заяагдмал зүйл юм гэж үзэж, тэрхүү эрхийг нь хангах, хамгаалахад (үүнд төрөөс хамгаалах ч багтана) чиглэн бичигдсэн.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж, хувийн өмч, хувийн санаачилгад суурилсан зах зээлийн эдийн засгийг эргэлт буцалтгүй сонгосноо Үндсэн хуулиар баталгаажуулаад 35 жил өнгөрчээ. Гэвч Үндсэн хуулийн уг үзэл санаа аажмаар бүдгэрч, чөлөөт эдийн засгийн орон зайг хумигдаж, Үндсэн хуулийн үзэл санаа ба бодит байдлын хооронд асар том ангал үүсчээ. Энэхүү ангалыг нөхөж, Үндсэн хуулийн үзэл санааг бодит биелэл болгох нь энэхүү хуулийн амин чухал зорилго мөн хэмээн хууль санаачлагчид онцоллоо.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009