#Тойрог1 мин унших

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төв аймгийн Архуст суманд ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төв аймгийн Архуст суманд ажиллаж байна
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал

УИХ-ын 2025 оны намрын чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллаж байна. Энэ хүрээнд тойрогт ажиллах томилолтоо Төв аймгийн Архуст сумаас эхлүүллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төв аймгийн Архуст суманд ажиллаж байна

Архуст сумын өвөлжилтийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, цаг үеийн ажлуудтай танилцан, сумын нийгмийн салбарын байгууллагаар орж, тулгамдсан асуудлыг нь сонсон, шийдвэрлэхээр ажиллаж байна.

Сумын удирдлагууд, иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар танилцуулан, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төв аймгийн Архуст суманд ажиллаж байна

Энэ онд Архуст суманд хувийн хэвшлийн 2,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээ (дулаан, цэвэр ус)-ний ажлууд хийгдэж, ойрын хугацаанд галлагаагаа эхлүүлэн, орон нутгийн хөгжилд чухал бүтээн байгуулалт болж байна. Сумын удирдлагууд, иргэдээс нийтлэг хөндөж буй 320 суудалтай сургуулийн өргөтгөлийн барилга болон авто замын асуудлыг төсвийн тухай хууль тогтоомжийн дагуу холбогдох зураг төсвийг нь авч, улсын төсөвт тусгуулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төв аймгийн Архуст суманд ажиллаж байна
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төв аймгийн Архуст суманд ажиллаж байна

Төв аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2020