Үйл явдал1 мин унших

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Ахмад настны үндэсний төвд ажиллалаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Ахмад настны үндэсний төвд ажиллалаа

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах Ахмад настны үндэсний төв нь 1924 онд үүсгэн байгуулагдсан, өдгөө 100 гаруй жилийн түүхтэй, 112 ажилтан албан хаагчтай, 208 үйлчлүүлэгчтэй, 2 байртайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа улсын асрамжийн газар юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Ахмад настны үндэсний төвд ажиллалаа

Тус төвд үйлчлүүлж буй ахмадууд өөрсдийн ур чадвараар нэгдэж “Урлахуйн ухаан” клуб ажиллуулж жижиг гар урлалууд, дурсгалын зүйлс бүтээхээс гадна “Зүрхний илгээмж” гэсэн булан ажиллуулж нэгэндээ сэтгэлийн дэм өгөх үйл ажиллагааг зохион байгуулдаг хэмээн ярьцгааж байлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Ахмад настны үндэсний төвд ажиллалаа

Үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийг тэтгэх хүрээнд Улсын 3-р төв эмнэлэг, Геронтологийн үндэсний төв, Гэмтэл, согог сэргээн засах төв зэрэг 11 байгууллагатай хамтран ажилладаг байна.

Ашиглаж буй 1-р байр нь удаан насжилттай тул засвар хийх, эрчим хүчний нэмэлт эх үүсвэр генератор авах шаардлагатай байгаа тухайд тус төвийн удирдлага танилцууллаа.

Ахмад настны үндэний төвөөр үйлчлүүлж буй буурлууддаа яамны зүгээс ахмадуудынхаа нийгмийн хамгааллын чиглэлд ямар ажил, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгааг танилцуулж, хийсэн ажлаа товч тайлагнаж ирлээ. Ахмадууддаа эрүүл энхийг хүсье.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Ахмад настны үндэсний төвд ажиллалаа

Ахмадын эрх ашигХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2017
  3. 2016
  4. 2014
  5. 2012