#Тойрог1 мин унших
Хилийн цэргийн 0166-р анги, түүхт Овоотын отрядын бие бүрэлдэхүүнтэй уулзлаа

Монгол Улсын дархан хилийн энхийн манаанд мөнхөд зогссон Хилийн цэрэг гэдэг хүндлэл бахархал юм. Хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0166-р анги, түүхт Овоотын отрядын бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.

Тус анги, хилийн заставууд болон шалган нэвтрүүлэх Шивээ хүрэн боомтоор хил хамгаалах албыг зохион байгуулан ажиллаж байна.
Ажилчдын нийгмийн асуудал, боомтын ажилчдын амьдрах орчин нөхцөл, ангийн зарим барилгад засвар, халаалт дулааны асуудал, уул уурхайн нөлөөлөл зэрэг тулгамдсан, шийдвэрлэвэл зохих олон асуудал байгаа юм. Орон нутгийн хөрөнгө оруулалтууд хийгдэж, тодорхой нийгмийн асуудалд анхаарч ирсэн байдаг.
Тухайлбал: гэрээт алба хаагчдын 24 айлын орон сууцыг 2025 онд ашиглалтад оруулаад байна. Хилийн боомт дахь ажилчдын амьдрах орон сууцны нөхцөл хүнд байна.



