#Тойрог1 мин унших
Өмнөговь аймгийн Манлай суманд ажиллалаа

Өмнөговь аймгийн Манлай сумын малчдын сэтгэл зовоосон хэцүү асуудал төмөр зам дагуу нутаглаж буй айлууд малаа галт тэргэнд үй олноор нь дайруулсан хохирлоо барагдуулах тал дээр анхаарч арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлтээ бидэнд гардуулж өглөө.

Автозам, Төмөр замууд дээрх ослоор Малчдын амин зуулга болсон мал сүргээр нь хохироогоод хариуцлага хүлээдэггүй жолоочид, аж ахуйн нэгжүүдийг хууль, дүрэм журмын өөрчлөлтөөр шийдвэрлэх шаардлагатай болж байгаа юм.
Мөн сумдад уулзалт бүр дээр ахмад настнууд маань авдаг тэтгэвэр нь амьдралд битгий хэл эм тариа, эмчилгээнд ч хүрэлцэхгүй байгаа талаар сэтгэл зовохгүй байхын аргагүй бодит байдлаа ярьж байна. Манлай сумынхаа иргэдийн гаргасан санал, бичгээр өгсөн хүсэлтийг ажлын төлөвлөгөөндөө тусган ирэх хаврын чуулганаар холбогдох газруудад дахин уламжилж, чиглэл болгож ажиллах болно. Ирэх бүрийд сайхан хүлээж авдаг Манлай нутгийн зон олондоо, уулзалтыг хамтран зохион байгуулсан сумын ИТХ, ЗДТГ, төрийн албан хаагчиддаа талархал илэрхийлье.



