Үйл явдал1 мин унших
Цогт-Овоо суманд уулзалт хийж 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд уулзалт хийж, 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авлаа.

Сумдад хамгийн их яригдаж байгаа асуудал ахмадуудын тэтгэвэр, ус бэлчээр, нийгмийн даатгал, малын түүхий эд,соёлын төвийн үйл ажиллагааны зардал, орон тооны асуудал зэрэг нийтлэг тулгамдаж байгаа сэдвүүд хурцаар хөндөгдөж байна.
Бид иргэдийнхээ сонирхсон асуултад хариулт өгөхөөс гадна, саналыг ажлын төлөвлөгөөндөө тусган, хаврын чуулганаар орон нутгийн томилолтоор яригдсан бүхий л асуудалд анхааран ажиллана. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат орон нутагтай холбоотой асуудлуудад хариулт өгч, аймгийн хэмжээнд 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Уулзалтыг хамтран зохион байгуулж, сайхан хүлээж авсан сумын ИТХ, ЗДТГ, хүрэлцэн ирж үнэт саналаа хуваалцсан Цогт-Овоочууд та бүхэндээ талархал илэрхийлье.

