#Тойрог1 мин унших
Өмнөговь аймгийн Булган суманд ажиллалаа

Газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын гол бүс нутаг Өмнөговь аймгийн Булган сумандаа ирж, ард олонтойгоо уулзаж, уулзалт 4 цаг үргэлжиллээ.
Бидний ажлын тайланг сонсож, санал шүүмжлэл, асуулт хүсэлтээ илэрхийлсэн Булганчууддаа талархлаа. Соёлын төвдөө сандал дүүрэн, зарим хүмүүс нь зогсож уулзалт дуустал хамтдаа байв.
Булган сумын иргэд:
-Монгол Улсад одоо мөрдөж байгаа хуулиар нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоох аргалчлалд учир дутагдал их байна.
-Ахмад настан, малчид, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд зориулсан тэтгэврийн шинэчлэл хэрэгтэй байгааг хэллээ.
-Тариалангийн салбарт залуу үеийг татан оролцуулах, залуу тариаланчдыг бодлогоор дэмжих, тогтвортой ажлын байр бий болгох асуудалд онцгойлон анхаарах зэргээр үнэт саналаа илэрхийллээ.
Булган суманд ард иргэдтэй уулзах боломжоор ханган хамтран ажилласан Булган сумын Ардчилсан намын журмын нөхөд, сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олонд ажлын амжилт хүсье.


