Үйл явдал1 мин унших
Төрийн дээд "Алтан гадас" одонт Хатан Сэврэй нутгийн зон олонтойгоо уулзлаа

Нүүдлийн соёл, малч ахуй уламжлалыг хадгалсан, байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутгийнхаа онцлогоор аялал жуулчлал хөгжүүлэн, сумын төвд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийгдэн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц цогцоор шийдэгдсэн амьдрахад таатай тэргүүний сум юм.
Сэврэй сумын иргэдээс гарсан саналуудыг дурдвал:

-Малын махнаас бусдыг энэ улс орон огт ашиглахгүй байна.
-Цөлжилттэй тэмцэх арга зам, ажлыг яаравчлах хэрэгтэй
-Соёлын салбарын ажилтнуудын цалинг нэмэхэд анхаарах
-Малчдыг шагнал урамшуулалд сайн хамруулах
-УИХ-ын гишүүд хуралдаа идэвхтэй суух
-Малчид цөөрч байна, дэмжих ажлыг сайн хийж малчин өрхийг нэмэгдүүлэх
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг эргэж харах, тэгэхгүй бол малчид өвөлжөөнийхөө газрын гэрчилгээг яамны сайдаас авдаг болсон нь хүндрэлтэй байна.
-Говийг усжуулах төслийн ажлыг яаравчлах
-Цахим шилжилт гэж ярих боловч бүх ажил цаасаар давхар яваад байна!!! зэрэг саналуудаа хэллээ.
Санал хүсэлт, шүүмжлэлийг ажилдаа тусган, анхаарч ажиллах болно.
УИХ-ын гишүүдийг ард иргэдтэйгээ уулзаж, тойрогтоо ажиллах томилолтыг амжилттай зохион байгуулж хамтран ажилласан #Сэврэй сумын ИТХ, ЗДТГ, нийт ард иргэд та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлье.


