#Тойрог1 мин унших
Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэдтэй уулзаж, иргэдийн асуултад хариуллаа

Тойрогт ажиллах томилолтоо үргэлжлүүлэн Төв аймгийн #Баяндэлгэр сумын удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэдтэй уулзаж, УИХ, ЗГ-аас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулан, иргэдийнхээ санал хүсэлтийг нь авч, сонирхсон асуултад нь хариуллаа.

Суманд ажиллах үеэр ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцан, нийгмийн салбарын байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудыг сонсож, шат шатанд шийдвэрлэхэд анхаарч, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах ажлын хүрээнд Галуут 2-р багийн малчин Л.Оюунгэрэлийнд өвөлжөөнд очиж, намрын чуулганаар баталсан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, малчдын НДШ-ийн асуудлаар санал солилцлоо.
Баяндэлгэр суманд улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдан саяхан ашиглалтад орсон хатуу хучилттай авто замын ашиглалт, чанарын асуудалд тогтмол анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагуудад мөн үүрэг болгов.
2026 онд Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой асуудлаар сумын удирдлагуудтай санал солилцож, орон нутгаас төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл авлаа.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

