#Тойрог1 мин унших

Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо

Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
УИХ-ын гишүүн, МА

Тойрогт ажиллах томилолтын хүрээнд Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллаж, сумын удирдлагууд, төрийн албан хаагчид болон иргэдтэй уулзлаа.  Уулзалтын үеэр Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсон, сонирхсон асуултад нь хариуллаа.

Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо

Мөн тус суманд нийгмийн салбарын байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудыг нь сонсож, тухайн асуудлуудыг шат шатанд шийдвэрлэхэд анхаарч, хамтран ажиллахаа илэрхийллээ. 2024 оноос эхэлсэн инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 19 өрх, 3 аж ахуйн нэгж дулааны шугамд холбогдож, 25 айлын орон сууц ашиглалтад орсон байна.

Үүний үр дүнд Эрдэнэ сумын иргэд орон нутагтаа ая тухтай, тогтвортой амьдрах боломж бүрдэж байгааг Засаг дарга А.Мөнгөнбаяр дурдлаа. Цаашид сумын өрх бүрийг инженерийн шугамд холбох ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо

Төв аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2020