Үйл явдал1 мин унших
Улаанбаатар хотын Төслийн удирдлагын нэгж дээр ажиллалаа
УИХ-ын даргын 2025 оны 12 сарын 25-ны өдрийн захирамжаар 12 ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Энэ хүүрээнд Хот байгуулалтын чиглэлээр санал дүгнэлт боловсруулах, тулгамдаж байгаа асуудлуудыг газар дээр нь танилцаж, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаад явж байна. Манай ажлын хэсэг 1 сарын 7-ны өдөр анхны хурлаа хийсэн. Өнөөдөр бид нийслэл хотын бүтээн байгуулалтууд буюу трамвай төсөл болон дүүжин тээвэр төслийн тухай газар дээр нь ярилцаж, мэдээлэл авч байна. Цаашдаа манай ажлын хэсгийн хувьд хот байгуулалтын чиглэлд олон хууль тогтоомж дээр ажиллах төлөвлөгөөтэй байна. Мөн Дархан, Сэлэнгийн бүсэд очиж хот байгуулалтын чиглэлээр семинар зохион байгуулах төлөвлөгөө ч мөн байна.

