Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУ-ын Парламентын холбооны Парламентчидын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ

Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооний 179 дүгээр хурал Женев хотод болж байна. Энэ хурлаар хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2026 онд 50 жилийн ой тохиож буй хороогоо удирдан ажиллах хариуцлагатай үүргийг хүлээлээ.
Парламентчдын хүний эрхийн хороо нь дэлхийн улс оронд хүчирхийлэл, дарамт шахалт, хууль бус ял шийтгэл, амь насанд аюул учрах нөхцөлтэй тулгарч буй парламентын гишүүдийг хамгаалах чиг үүрэгтэй цорын ганц олон улсын механизм юм. Дэлхий дахинаа ардчилал ухралтад орж, тогворгүй байдал үүсэж буй энэ цаг хугацаанд таван тивийн улсын нийт 886 парламентчдын хэрэг дээр хороо ажиллаж байна.
Хорооны хувьд аюулд өртсөн парламентчдыг хамгаалах зорилгоор олон улсын парламентын хамтын нийгэмлэгийг дайчлах, үндэсний байгууллагуудтай хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх, шүүх хуралд ажиглагчаар оролцох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлдэг.


Сэтгүүлч Ц.Соёлмаа

