#Тойрог2 мин унших

Төв аймгийн Баянжаргалан суманд шинэ эмнэлэг барина

Төв аймгийн Баянжаргалан суманд шинэ эмнэлэг барина
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал

УИХ-ын гишүүн хууль тогтоохоос гадна сонгогдсон тойргийнхоо нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож, шаардлагатай хөрөнгө мөнгийг улсын төсөвт суулгах үүрэгтэй. УИХ-ын чуулган завсарлаад буй энэ үед Ж.Батжаргал гишүүн  чуулганаар баталсан хууль тогтоомж, ирэх хавар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээний талаарх мэдээллийг тойргийн иргэдэд танилцуулж ажиллаж байна.

Тэрбээр Төв аймгийн Баянжаргалан сумын өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлууд, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Ингэхдээ Сумын Засаг дарга Г.Бямбадорж, ИТХ-ын дарга Д.Батдоржийн хамт иргэдтэй уулзалт хийж, УИХ, ЗГ-аас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулан, иргэдийнхээ санал бодлыг сонслоо.

Төв аймгийн Баянжаргалан суманд шинэ эмнэлэг барина

Мөн нийгмийн салбарын байгууллагууд (эрүүл мэндийн төв, сургууль, соёл, спортын төв)-ын үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтийг нь авлаа.

Төв аймгийн Баянжаргалан суманд шинэ эмнэлэг барина

Аймгийн Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр 2026 оны улсын төсөвт 1,0 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгуулсан. Энэ хүрээнд сумын Эрүүл мэндийн төвд шүдний кабинетын тоног төхөөрөмж, дүрс оношилгооны аппарат шийдвэрлэхээр болсныг дуулгалаа. Цас зудын нөхцөл байдалтай холбоотой УОК-т хандаж сумын ЭМТ-д нэн шаардлагатай байсан туулах чадвартай сайтай автомашиныг шийдвэрлэсэн.

Соёл, спортын төвийн барилгын үлдэгдэл санхүүжилтийг 2025 оны улсын төсөвт бүрэн тусгуулснаар удаан хугацаанд хүлээгдсэн барилгын ажил дуусаж, 2025 оны 11 сард ашиглалтад орж, шинээр үүд хаалгаа нээсэн байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны захиалгаар төрийн албан хаагчдын 8 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх санхүүжилтийн шийдвэрлүүлж, барилгын ажил энэ онд хийгдэхээр болсныг дуулгалаа.

Сумын төвийн цахилгаан хангамжийн нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн онд 0.4 кВ-ын 8.0 км цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр байгуулах ажлыг эхлүүлэн, өндөр хүчдэлийн шонг шинэчлэн ажлууд хийгдэж байна.

Сумыг шилэн кабельд холбох асуудлыг 2024 оноос эхлэн хөөцөлдсөний үр дүнд дэд бүтцийн ажлууд хийгдэж, холболт хийхэд бэлэн болсон байна.

Баянжаргалан суманд гол хүлээгдэж буй автозамын асуудлаар Эдийн засгийн хөгжлийн яаманд тогтмол хандаж, Баян-Баянжаргалан чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлын зураг төсвийг энэ онд боловсруулж, шаардагдах санхүүжилтийг ирэх оны улсын төсөвт тусгуулан, автозамын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд анхаарч ажиллахаа иргэдтэй хийсэн уулзалтын үеэр илэрхийллээ.

Төв аймгийн Баянжаргалан суманд шинэ эмнэлэг барина
Төв аймгийн Баянжаргалан суманд шинэ эмнэлэг барина

Төв аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2020