#Тойрог1 мин унших

Ерөнхий сайд Г.Занданшатарын хамт төв аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Г.Занданшатарын хамт төв аймагт ажиллаж байна

Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд, салбарын яамдын удирдлагуудын хамт Төв аймгийн баруун бүсийн сумдад ажиллаж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатарын хамт төв аймагт ажиллаж байна

Энэ хүрээнд Эрдэнэсант сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж, УИХ, ЗГ-аас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулан, суманд хийгдэж буй хөрөнгө оруулалт,бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж буй асуудалтай танилцан, шийдвэрлэхээр ажиллаж байна.

Мөн суманд ажиллах үеэр Эрдэнэсант сумаас Улсын аварга малчин өрхөөр тодорсон 2-р багийн малчин Дамбын Батзоригтын гэр бүлд шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

Д.Батзоригт нь 45 жил мал маллаж, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, хөдөө аж ахуйн салбар, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм. Улсын аварга малчин Д.Батзоригтын гэр бүлд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье.

Төв аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2020