Үйл явдал1 мин унших

“Сүүн дархлаа” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн

“Сүүн дархлаа” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хэрэгжилт сургууль дээр ямар түвшинд байна. Уг хөтөлбөрийг цаашид хэрхэн сайжруулах, боловсролын салбарт ямар шинэчлэлт хийх шаардлагатай байгаа талаар сургуулиудын захирлуудтай уулзаж санал, тулгарч буй бэрхшээлүүдийг нь сонслоо.

Захирлуудын хувьд нийтлэг байдлаар сургалтын хөтөлбөрийг сайжруулах, багш нарын ур чадварыг дээшлүүлэх шаардлага байгааг хэлж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 85 сургууль, цэцэрлэг баригдаж буй. Үүнээс энэ онд нийслэлээс 14 сургууль, цэцэрлэг барина. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн хангаж байгаа.

Цаашид өмнө нь баригдсан хуучин сургуулиудад их болон урсгал засвар хийх, сургалтын чанар, агуулгыг сайжруулах бодлогыг баримтална. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт математик, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009