Үйл явдал1 мин унших
Манай орон байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалж, жилийн 4 улиралд шингэн сүү хэрэглэх боломж хомс
Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийнхээ амны хөндийн эрүүл мэнд, өсөлт, шимт бодисын дутагдлаас сэргийлэх зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд үндэсний томоохон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болох “Сүү” ХК, “АПУ дэйри, “Милко” сүүний үйлдвэр, “Харүмафүжи сүүний ферм”, “Витафит Милк” зэрэг аж ахуйн нэгжүүдээр орж, хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллах саналаа тавьсан. Үндэсний баялаг бүтээгчид маань ч таатай хүлээж авсан.
Манай орон байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалж, жилийн 4 улиралд шингэн сүү хэрэглэх боломж хомс. Тиймээс сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажилладаг хот орчмын фермерүүд, хоршоодод сүүний чиглэлийн сайн үүлдрийн саалийн үнээ авахад нь дэмжлэг үзүүлэх бодлого барьж байна.

