#Тойрог1 мин унших
Тариалан сумын Тавантолгой багийн малчин Ж.Ширчинжавд Монгол Улсын аварга малчны шагналыг гардууллаа

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тавантолгой багийн малчин Жадамба овогтой Ширчинжав болон гэр бүлд нь Монгол Улсын аварга малчны шагналыг гардууллаа.

Тэрээр мал аж ахуйн салбарт 33 жил ажилласан. 2025 онд 1009 толгой мал тоолуулж, малынхаа үүлдэр угсааг тогтмол сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлж иржээ.
Багийнхаа 18 залуу гэр бүлд тус бүрт нь 50 толгой мал таслан өгч залуу малчин гэр бүлийг дэмжсэн, Малын хөлийн татварт 2017-2025 оныг хүртэл нийт 1,500,000 төгрөг төлсөн, 4 өрхийг малжуулж амьдрал ахуйг нь дэмжиж ажилласан байна.
2012 онд "Мянгат малин", 2017 онд "Сумын Сайн малчин" цолоор, 2020 онд "Аймгийн аварга "малчнаар тус тус шагнагдсан зэрэг амжилтаараа Монгол Улсын аварга малчин хэмээх эрхэм хүндтэй цол хүртээд байна. Халуун баяр хүргэе.



