#Тойрог1 мин унших
Галт сумын Зүрх багийн малчин Д.Бат-Очирт Монгол Улсын аварга малчны шагналыг гардууллаа

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн малчин Дагийсүрэн овогтой Бат-Очир түүний гэр бүлд Монгол Улсын аварга малчны цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөлийг гардууллаа.

Аварга малчин маань 1954 онд Зүрх багт төрсөн, эрэгтэй ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1991 оноос хойш 47 жил тасралтгүй мал аж ахуйн салбарт ажилласан.
2009 онд сумын сайн малчин, 2014 онд аймгийн аварга малчин, 2022 онд Алтан гадас одонгоор шагнагдажээ. Мал сүргийнхээ тоо толгойг төрөл тус бүрээр өсгөж, ажлын байр бий болгож, цалин хөлсийг тогтмол олгож иржээ. Малжуулах бодлого явуулж жил бүр 50-100 хурга, ишиг 5 малчинд урамшууллаар олгосон байна.
Жилийн дөрвөн улирлаар отор нүүдэл хийж, малдаа дээд зэргийн тарга хүч авахуулж, ажлын амжилт нь жил дараалан өсөж, төл бойжилт, малын ашиг шим, хадлан тэжээл бэлтгэл зэрэг олон амжилтаараа Монгол Улсын аварга малчны болзол хангалаа.


