Үйл явдал1 мин унших

Б.Бат-Эрдэнэ: Сургуулийн хана цуурч, хүүхдүүд хичээллэж чадахгүй байхад П.Наранбаяр сайд “Хуулиараа орон нутаг хариуцна” гэж байна

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Сургуулийн хана цуурч, хүүхдүүд хичээллэж чадахгүй байхад П.Наранбаяр сайд “Хуулиараа орон нутаг хариуцна” гэж байна. Хүүхдүүд хөлдөж үхэх гэж байхад сайд нь хууль яриад сууж болохгүй

 

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургууль дээрээс Цахиур.мн сайт мэдээлж байна. Тус сургууль нь 2019 онд шинээр баригдаж, ашиглалтад орсон ч сургуулийн хана олон газарт цууралт өгч, анги танхимууд хөлдөж, сурагчид хичээллэхэд хүндрэлтэй болоод байгаа юм.

 
Баянзүрх суманд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллах үеэр сургуулийн нөхцөл байдалтай танилцаж, Боловсролын сайд П.Наранбаяртай утсаар холбогдон нөхцөл байдлыг танилцуулсан юм. Тэрээр энэ тухай "Сургуулийн хана цуурч, хүүхдүүд хичээллэж чадахгүй байхад П.Наранбаяр сайд “Хуулиараа орон нутаг хариуцна” гэж байна. Хүүхдүүд хөлдөж үхэх гэж байхад сайд нь хууль яриад сууж болохгүй" гэж байлаа.

Эх сурвалж:

Tsahiur.mn

Орон нутгийн хөгжилХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2011
  7. 2010
  8. 2009