#Тойрог1 мин унших

Адууны хийморьтой аваргынд зочиллоо

Адууны хийморьтой аваргынд зочиллоо

100 жилийн өндөр түүхтэй Буянт сумын Цагаан бургас багаас улсын хошой аварга хоёр, улсын аварга 3 төрсөн түүхтэй. Тэдний отгон нь манай Далхаагийн Бямбадорж. Эднийх 1800 гаруй малтай, тэдгээрийн 900 гаруй нь адуун сүрэг. Гэрийн эзэн адуугаа ч манана, морио ч уяна. Гэргий нь зундаа 60 гаруй үнээ сааж сүү цагаан идээгээ боловсруулж өөрийн гэсэн өрхийн брэндтэй болоод авч. Том хүү нь МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөж ирээд эхнэрийнхээ хамт мал дээр гарч, малч монгол ухаанаа эдийн засгийн ухаантай хослуулан сайхан амьдарч байна. Адуу малын буян, ажилч хичээнгүй зүтгэлээрээ төрдөө үнэлүүлсэн Д.Бямбадоржийнхоо гэр бүлд аз жаргал, сайн сайхны дээдийг хүсье. Өнөө жил 100 жилийн өндөр их ойгоо тэмдэглэх БУЯНТЧУУД МИНЬ САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

Адууны хийморьтой аваргынд зочиллоо

Ховд аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2019
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014