#Тойрог1 мин унших
Үлэмжийн сайхан Үенч сумынхантайгаа уулзлаа

Үенч суманд өвөлжилт өнтэй сайхан байна. Өнгөрсөн намар өвс хадлангаа сайтар бэлдсэн, мал махны үнэ ханш өндөр байсан болохоор малчдын нуруу тэнэгэр байна. Өнгөрсөн жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн услалтын системийн үр дүнд малын тэжээл, хүнсний ногоо тариалах хүмүүс ч нэмэгджээ.
Уулзалтын үеэр УИХ, ЗГ-ын бодлого үйл ажиллагааг танилцуулж, Үенч сумынхаа тэргүүний хүмүүст төрийн одон медаль гардууллаа. Мөн сумын Тамгын газарт төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай үзүүлэхэд нь зориулж 2 ширхэг нөөтбүүк өглөө. Үйлс нь цагаан Үенч нутгийнхан минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.


