#Тойрог1 мин унших
Хөвсгөл аймгийн Боловсролын байгууллагын захирал, эрхлэгч, удирдлагуудтай уулзлаа

Хөвсгөл аймгийн Боловсролын байгууллагын захирал, эрхлэгч, удирдлагуудтай уулзаж Улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжсэн барилга байгууламжийн явцын болон 2026 онд хэрэгжих төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл солилцлоо.
Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 28 барилга байгууламжийн төсөл хэрэгжүүлж байна. Үүнд 15 сургууль, 1 спорт заал, 6 цэцэрлэг, 6 дотуур байрын барилгын ажил байгаагаас 2026 оны байдлаар 4 сургууль, 1 цэцэрлэг, 4 дотуур байр ашиглалтанд орлоо.
2026 онд 8 сургууль, 1 спорт заал, 4 цэцэрлэг ашиглалтанд орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 82%, Цэцэрлэгийн 79%, Дотуур байрны 68% бүрэн шинчлэгдэж стандартын шаардлага хангасан орчин бүрдсэнээр ээлжийн коэффицент 1,6-аас - 1,4 болно.




