#Тойрог1 мин унших

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд спорт заал бүхий 320 хүүхдийн шинэ сургуулийн барилга ашиглалт орлоо

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд спорт заал бүхий 320 хүүхдийн шинэ сургуулийн барилга ашиглалт орлоо

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга, спортын заалны хамт ашиглалтад орлоо. Аймагтаа анхны лифттэй сургууль болж байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд спорт заал бүхий 320 хүүхдийн шинэ сургуулийн барилга ашиглалт орлоо

Барилгын ажлыг чанартай, түргэн шуурхай гүйцэтгэсэн “Энх бизнес өгөөмж” ХХК-ийн хамт олонд хүүхэд багачуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Би Титэм сургуулийг 1987 онд төгссөн. Одоогоос 12 жилийн өмнө сургуулийнхаа Спорт заалын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж байсан бол, энэ онд 11,3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН төсөвт өртгөөр Спорт заал бүхий 320 хүүхдийн шинэ сургуультай болсонд төгсөгчийн хувьд баяртай байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд спорт заал бүхий 320 хүүхдийн шинэ сургуулийн барилга ашиглалт орлоо

Сургуулийн шинэ барилга ашиглалтад орсонтой холбогдуулан 96 САЯ ТӨГРӨГИЙН үнэ бүхий хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 29 нэр төрлийг 97 ширхэг тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг олголоо.

Мөн мэргэжлийн хоол зүйчийг ШУТИС дээр бэлтгэж, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг стандартын шаардлага хангасан орчинд, мэргэжлийн хоол зүйчийн удирдлага доор явуулах боломж бүрдэж байна. Өнөөдөр Титэм сургуульд нийт 2098 сурагч суралцаж, 110 багш, ажилтан ажиллаж байгаа юм.

ХөвсгөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2017
  4. 2014