#Тойрог1 мин унших
Баян-Өлгий аймгийн стратегийн түшиц сумдын нэг болох Цэнгэл суманд ажиллаж, иргэдтэй уулзлаа

Одоохон...
#Тойрог1 мин унших

Баян-Өлгий аймагт ажиллах томилолт 2026 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Цэнгэл суманд үргэлжиллээ. Монгол Улсын баруун хязгаарын хилийн хамгийн захын цэг болох Алтайн нурууны эхний хэсэг Таван богд уулын Хүйтний оргилоос эхэлж баруун талдаа ОХУ, БНХАУ-тай хил залган орших Цэнгэл сум нь Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын чухал бүс нутгийн нэг юм.
Алтай Таван богд болон Хотон-Хурган нуур чиглэлийн цахилгаан эрчим хүчний шугамын ажил хийгдэж байна. Дэд бүтцийн энэхүү томоохон бүтээн байгуулалт нь тухайн бүсэд нутаглаж буй малчин өрхүүд болон аялал жуулчлалын баазуудыг найдвартай эрчим хүчээр хангах, орон нутгийн хөгжлийг түргэсгэхэд стратегийн чухал ач холбогдолтой юм.
Цэнгэл сумын иргэдтэй уулзалт хийж, 2024-2026 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж буй шинэчлэлүүдийг танилцууллаа. Уулзалтаар иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг сонсож, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Цэнгэл сумын удирдлагуудад:
-50 тонн хорголжин хивэг
-9.0 сая төгрөгийн шатахууны эрхийг тус тус өрхүүддээ тараахыг чиглэл болгон өглөө.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр олгосон "Улсын аварга малчин өрх"-ийн шагналыг Цэнгэл сумын Засагт нуур багийн малчин Мадейн Бейлид гардуулав. Мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлж, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Улсын аварга малчин өрхөд баяр хүргэж, сайн сайхныг хүслээ.
