#Тойрог2 мин унших
Баян-өлгий аймгийн Сагсай, Улаанхус сумдад ажиллалаа

Одоохон...
#Тойрог2 мин унших

Баян-Өлгий аймгийнхаа иргэдтэй уулзан, салбарын болон бүс нутгийн бүтээн байгуулалт, 2024-2026 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж, сумын иргэдэд өвөлжилт, хаваржилтын хүндэрлийг даван туулахад туслах Засгийн газрын тусламжийг, "Улсын аварга" цол хүртсэн малчид, саальчин, тариаланч өрхүүддээ Засгийн газрын шагналыг гардуулан ажиллаж байна.


Сагсай болон Улаанхус сумын төвд 2026 оны 2 дугаар 13-ны өдөр иргэдтэй уулзалт хийж, 2020 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаандаа хийсэн ажлууд, Улсын Их Хурал болон Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Сагсай сумын удирдлагуудад:
-43.3 тонн хорголжин хивэг
-8.0 сая төгрөгийн шатахууны эрх
Улаанхус сумын удирдлагуудад:
-50 тонн хорголжин хивэг
-9.0 сая төгрөгийн шатахууны эрхийг тус тус өрхүүддээ тараахыг чиглэл болгон өглөө.
Сагсай сумын 1-р багийн тариаланч Асхарын Бейбитханы хотонд зочилж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр олгосон "Улсын аварга тариаланч" хэмээх эрхэм алдрын гэрчилгээ, тэмдгийг гардуулав.
Миний бие Баян-Өлгий аймагт дараах хуваарийн дагуу ажиллана.
- 02 дугаар сарын 16 буюу Даваа гарагт Цагааннуур тосгонд 10:00 цагт, Ногооннуур суманд 13:00 цагт
- 02 дугаар сарын 17 буюу Мягмар гарагт Буянт суманд 13:00 цагт
- 02 дугаар сарын 18 буюу Лхагва гарагт Алтай суманд 11:00 цагт
- 02 дугаар сарын 19 буюу Пүрэв гарагт Толбо суманд 11:00 цагт
- 02 дугаар сарын 20 буюу Баасан гарагт Дэлүүн суманд 10:00 цагт
- 02 дугаар сарын 21 буюу Бямба гарагт Булган суманд 11:00 цагт
- 02 дугаар сарын 22 буюу Ням гарагт Баяннуур суманд 13:00 цагт
- 02 дугаар сарын 23 буюу Даваа гарагт Алтанцөгц суманд 11:00 цагт иргэд болон төрийн албан хаагчидтай уулзалт хийнэ. Баян-Өлгий аймгийн нийт иргэд та бүхнийг дээрх товлосон цаг хугацаанд болох уулзалтад маань өргөнөөр оролцож, санал хүсэлтээ хуваалцахыг урьж байна.

