Үйл явдал1 мин унших

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Угтан ирж буй XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх “Гал морин” жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам салбарынхаа ахмад зүтгэлтнүүдээ хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Ажил үйлсээрээ овоглосон салбарын сайд асан Ш.Батбаяр, Ахмадын зөвлөлийн тэргүүн Б.Думаахүү болон үе үеийн ахмадуудтайгаа өнгөрсөн жилийн ололт амжилтаа дүгнэж, ирэх жилийн өнгө төрхийг хэлэлцэн, халуун дулаан яриа өрнүүлсэн сайхан уулзалт боллоо.

Ахмад буурлуудын маань зааж сургасан туршлага, үнэтэй зөвлөгөө бүр салбарын маань бодлого, үйл ажиллагааны үндэс суурь болж байдагт ямагт талархаж явдгаа илэрхийлье.

Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, Үр удам нь зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж, Юу санасан есөн цагаан хүсэл нь биелэн, Буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Ахмадын эрх ашигХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2017
  3. 2016
  4. 2014
  5. 2012