Үйл явдал1 мин унших

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд А.М.Готсурвег хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд А.М.Готсурвег хүлээн авч уулзлаа

Уулзалтын үеэр Монгол, Энэтхэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой төслүүдийн явц, цаашдын хамтын ажиллагаа, тулгамдаж буй зарим асуудлын талаар санал солилцов.

Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн аутсорсингийн төв, Энэтхэг–Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургуулийн төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар ярилцлаа.

Элчин сайд А.М.Готсурве хоёр орны стратегийн түншлэлийн бэлэг тэмдэг болсон газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн бүтээн байгуулалтын чухал үе шат 2026 онд тохиож байгааг онцолж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал болохыг онцолж байлаа.

Эдгээр төслүүд нь Монгол, Энэтхэгийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бодит хувь нэмэр оруулж байгааг онцолж, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр ойр хамтран ажиллана.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Гадаад харилцааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009