Үйл явдал1 мин унших
Дорнод аймгийн Шатрын холбооноос бүсийн тэмцээнийг зохиион байгууллаа

Бидний хэдэн залуучууд зөвхөн нам улс төр гэхээс илүү урлаг спорт, оюуны салбарт удирдлага, менежментийн болон бодлогын манлайлал үзүүлж ахиц дэвшил авчрах нь зүйтэй гэж ярилцаад Дорнод аймгийн Шатрын холбооны удирдлагын багийг бүрдүүлж 3 жилийн хугацаанд ажилласан.

Үе шаттай маш олон ажил хийснийг манай шатарчид, эцэг эх нар мэдэж байгаа билээ. Аливаа төрийн бус байгууллагын удирдлагыг тодорхой хугацаанд төлөвлөсөн ажлаа хийж хэрэгжүүлээд дараагийн багт хүлээлгэн өгдөг байх явдал хамгийн чухал.
У.Даш Тэргүүнээр ахлуулсан манай удирдлага 3 жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилгодоо бүрэн хүрлээ. Шатар сонирхогчдын хүрээг тэллээ. Бүсийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Ахмад шатарчдаа алдаршуулдаг уламжлал тогтоолоо. Олон улсын үнэлгээтэй олон тамирчид төрөн гарсан.
"Тэргүүн цом" хэмээх энэхүү тэмцээнийг холбооны тэргүүний нэрэмжит болгон зохион байгуулдаг уламжлал тогтоохоор санаачилсан юм. Бидний хамт олны амжилт булган сүүлтэй байж дараа дараагийн удирдлагын багийн амжилтын дуудлага байх болтугай. Шатрын спортын хөгжлийн төлөө үргэлж хамт байх болно.


Сэтгүүлч Б.Хонгорсайхан

