Үйл явдал1 мин унших
Дорнод аймгийн Ардчилсан намын журмын нөхөд, ахмад буурлуудаа хүндэтгэн золголоо

Ураг төрөл, ахан дүүс, анд нөхөд уулзан золгож улиран одсон цаг хугацааны амжилт ололт, сургамж бүхнээ билэгшээн хөөрөлдөж, ашдын дэмбэрэлтэй, сайн сайхныг зөгнөн ярилцдаг сар шинийн баяр яахын аргагүй хүндлэл бишрэл, гэгээн цагааны илэрхийлэл болсон баяр юм.
Мөхөс миний амжилт, ололттой яваагийн үндэс суурь, үргэлж бат ар тал минь болон дэмжиж байдаг Дорнод аймгийн Ардчилсан намын журмын нөхөд, ахмад буурлуудаа хүндэтгэн золголоо.
Цагаан морин жил эхлэсэн Ардчилсан хувьсгал Гал морин жил улам бүр хурдаа авч, дэлгэр Монгол орон минь хөгжин дэвших болтугай. Дорнод нутгийн ахмад буурлууддаа урт нас, удаан жаргалыг хүсье.







