Үйл явдал1 мин унших
Эх орон гэж юу вэ?

ЭХ ОРОН ГЭЖ ЮУ ВЭ?
Уул ус, ургамал цэцэг, хад чулуу, хайрхан сарьдаг, хосгүй тансаг газрын баялаг, ховорхон заяах онгон дагшин байгаль эх минь үү?
Элэг нэгт монгол түмэн, эрт урьдын өвөг дээдсүүдийн минь тэмцэл түүх, эдүгээ амьдрарч буй бидэн ирээдүйд төрөх үрсүүд бүгд үү?
ЭХ ОРОН ГЭЖ ЮУ ВЭ?
Шинжлэх ухаан, эрдэм боловсрол, эртнээс уламжлагдсан өв соёл, шашин шүтээн, түүх шастир, тусгаар тогтнол, түмэн олны итгэл үнэмшил үү?
Хот хүрээ, хөгжил дэвшил, хууль цааз, ёс суртахуун уу?
ЭХ ОРОН ГЭЖ ЮУ ВЭ?
Эдийн засаг, эрчим хүч, урлаг соёл, утга зохиол, уул уурхай, үйлдвэрлэл үйлчилгээ юу?
Барилга байгууламж, банк санхүү, худалдаа үйлчилгээ, хүнс технолиги, холбоо харилцаа, холбоод байгууллагууд уу?
ТИЙМ ЭЭ.
Энэ бүгд мөн. Эх орноо гэсэн сэтгэлтэй эрх чөлөөт иргэд түмний ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ЭВ НЭГДЭЛ бол БИДНИЙ ЭХ ОРОН юм.
??Монгол хүн бүр Эх орондоо аз жаргалтай амьдарч, Монгол Улс үүрд мандан бадрах болтугай?
??Та бүхэндээ болон Эх орныхоо төлөө цуцашгүй тэмцэж ирсэн үе үеийн эх орончиддоо, эцэг, өвөг дээдэстээ
ЭХ ОРОНЧДЫН ӨДРИЙН МЭНД хүргэе.
УИХ-ын гишүүн Отгоншарын Батнайрамдал
2025.03.01
Сэтгүүлч Ц.Соёлмаа
