Үйл явдал1 мин унших

Бүс нутгийн эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтыг чиглүүлнэ

Бүс нутгийн эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтыг чиглүүлнэ

Өнөөдөр УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралын ахалсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа.

УИХ-ын даргын  “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” улс төрийн илтгэлийг Дархан-Уул аймгийн иргэд талархан хүлээн авч, хууль тогтоох үйл ажиллагаа болон Засгийн газрын бодлого, шийдвэрүүдийн талаар нээлттэй санал бодлоо илэрхийллээ.

Засгийн газрын зүгээс бүсийн хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг орон нутагт бодитоор хүргэх зорилтын хүрээнд 2026 онд Дархан-Уул аймагт

•Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг

• “Залуус” 1, 2 хорооллын инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж

• 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилга

• Төвийн бүсийн хөнгөн хүнсний үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтэц

• Музей, номын сангийн цогцолбор

• Өвлийн спортын ордон

• “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн барилгын өргөтгөл

• АШУҮИС-ийн салбар Анагаах ухааны сургуулийн эмнэлэг

• Шүүхийн барилга зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэнэ.

Эдгээр төсөл, хөрөнгө оруулалт нь Дархан-Уул аймгийн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, бүс нутгийн эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Дархан-УулХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2018
  4. 2017