#Тойрог1 мин унших
Дарханы "Амин холбоо" ӨЭМТ-ийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Одоохон...
#Тойрог1 мин унших

УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Амин холбоо" ӨЭМТ-ийн өргөтгөлийн барилгын нээлтэд /2026.05.30/оролцлоо.
"АМИН ХОЛБОО" ӨЭМТ-ын өргөтгөл ашиглалтад орсноор Дархан-Уул аймгийн Дархан сумын 13, 14, 16-р хорооны 17 мянга орчим иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг илүү чанартай хүртээмжтэй, тав тухтай орчинд үзүүлэх боломжтой болж байна.

Тус өргөтгөлийн барилга нь улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж, “Нижуна” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж, хугацаандаа, төсөвтөө багтаан ийнхүү хүлээлгэн өглөө.
Ингэснээр эмч, ажилтнуудын ажиллах орчин сайжирч, эмнэлгийн ачаалал буурч, үйлчилгээний чанар хүртээмж сайжрах давуу талтай.



Дархан хот нийт 5 өрхийн эрүүл мэндийн төвтэйгээс 4 нь шинэ байртай болж байгаа бөгөөд үлдсэн нэг төвийн асуудлыг удахгүй шийдвэрлэхээр ажиллаж байна.