Үйл явдал1 мин унших
Дархан хот FIFA-гийн стандартын хөлбөмбөгийн талбайтай болно

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Өнөөдөр /2026.05.07/УИХ-ын гишүүн Б.Жавхлан Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар хамтын ажиллагааны чухал санамж бичигт гарын үсэг зурлаа.
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны 100 хувийн хөрөнгө оруулалтаар, FIFA-гийн стандартын дагуу 780,000 еврогийн өртөг бүхий хөлбөмбөгийн талбайг Дархан хотод байгуулахаар боллоо.
"Энэхүү бүтээн байгуулалт нь Дархан хотын спортын хөгжилд дахин шинэ хуудас нээж, ирээдүйд Дарханы баг Хөлбөмбөгийн дээд лигт хүч түрэн өрсөлдөх суурь болно гэдэгт итгэлтэй байна.
Дархан хотоос хоккей, сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөгийн дээд лигүүдэд бүрэн бүрэлдэхүүнтэй багууд төрөн гарч, Дарханчуудын бас нэгэн мөрөөдөл биелэх нь ээ" хэмээн онцлов.