#Тойрог1 мин унших
Орхон аймгийн 2026 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглүүлэв

УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал болон УИХ-ын зарим гишүүдийн хамт Орхон аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга “ Чөлөөлье” бодлогоо танилцуулж, эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд банк, санхүү, татвар, нийгмийн даатгал, төрийн өмчит компаниудын шинэчлэлийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өглөө.
Орхончууд татварын орчныг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих бодлого чухал байгааг онцолж байв.
Сангийн сайдын хувьд татварын шинэчлэл, улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдал, цалин тэтгэвэр нэмэгдүүлэх боломжийн талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа.
Мөн Орхон аймагт 2026 онд хэрэгжих бүтээн байгуулалтын төслүүд нь орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргааг дэмжих бодит хөрөнгө оруулалт болж чадна. Тус аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг чиглүүлж буйд иргэд талархалтай хүлээн авч байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
