#Тойрог1 мин унших
Булган аймгийн хөгжимт драмын театрын шинэ барилга, 3-р сургуулийн дотуур байрны санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгана

УИХ-ын дарга Ням-Осорын Учрал болон УИХ, Засгийн газрын гишүүд өнөөдөр /2026.03.07/ Булган аймаг-ийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь хэлэлцэн шийдвэрлэлээ.
Уулзалтын үеэр Булган аймгийн иргэдийн зүгээс:
▪️ Хөгжимт драмын театрын шинэ барилга
▪️ 3-р сургуулийн дотуур байр
▪️ Орхон сум-ын шинэ сургууль
▪️ Үерийн далангийн асуудлыг шийдвэрлэх хүсэлтээ илэрхийллээ.
Эдгээрээс:
? Булган аймгийн Хөгжимт драмын театрын шинэ барилга
? 3-р сургуулийн шинэ дотуур байр
зэрэг төслийн санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхээр боллоо. Бусад хөрөнгө оруулалтыг судалж, үе шаттайгаар шийдвэрлэнэ.
Булган аймагт боловсрол, эрүүл мэндийн салбарт дараах томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байна.
Үүнд:
• 100 ортой шинэ Нэгдсэн эмнэлэг (2028 онд ашиглалтад орно)
• Баян-Агт сум, Сайхан сум-д тус бүр 320 суудалтай сургууль
• Рашаант сум, Хангал сум, Хялгант сум-д 150 ортой дотуур байр
• Тусгай хэрэгцээт хүүхдийн яслийн барилга
Түүнчлэн Булган–Хишиг-Өндөр–Гурванбулаг авто зам чиглэлийн 133.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, 101 км хатуу хучилттай авто зам баригдаж байна.
Эдгээр бүтээн байгуулалт нь Булган аймгийн эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр, бүс нутгийн хөгжлийг дэмжих стратегийн чухал төслүүд юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
