Үйл явдал1 мин унших
Монголын Парламентын Найрамдлын Бүлэг Бутаны Парламентын Дарга болон Сөрөг хүчний тэргүүнтэй уулзав

Монгол Улсын Парламентын Найрамдлын Бүлгийн зургаан гишүүнтэй төлөөлөгчид, Монгол Улсаас Бутаны Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Д.Ганболдын хамт 2026 оны 3 дугаар сарын 2-нд Бутан улсын парламентын ордон Gyalyong Tshokhang-д Бутаны Парламентын Эрхэм Дарга болон Сөрөг хүчний Эрхэм Тэргүүнд бараалхлаа.

Парламентын Дарга төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч, Бутаны Хаан, Хатан болон Хааны гэр бүлийг Монгол Улсад айлчлах үеэр найрсгаар хүлээн авсанд Монгол Улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлэв. Мөн өнгөрсөн жил Бутаны Парламентын Найрамдлын Бүлгийг Монгол Улсад айлчлуулж, зочломтгойгоор хүлээн авсанд талархлаа илэрхийлсэн байна.

Тэрээр Бутан, Монгол хоёр улсын урт хугацааны найрсаг харилцаа, соёл уламжлал, нүүдлийн болон мал аж ахуйд суурилсан амьжиргааны төстэй байдлыг онцлон тэмдэглэв. Мөн парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, хоёр улсын найрамдлыг улам өргөжүүлэхийн чухлыг онцолсон юм. Төлөөлөгчид мөн Бутаны Парламент дахь Сөрөг хүчний тэргүүнтэй уулзаж, парламент хоорондын харилцааг цаашид бэхжүүлэх, Найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Парламентын танхимтай танилцаж, Бутаны Парламентын Найрамдлын Бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ.

