Үйл явдал1 мин унших

Д.Үүрийнтуяа: Цахим орчин дахь хүүхдийн оролцоо, хэрэглээтэй холбоотой асуудлыг цэгцлэх хуулийн төслийг санаачилна

Д.Үүрийнтуяа: Цахим орчин дахь хүүхдийн оролцоо, хэрэглээтэй холбоотой асуудлыг цэгцлэх хуулийн төслийг санаачилна
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа

Хүний эрх бол хүний л эрх. Эрэгтэй хүний эсхүл эмэгтэй хүний эрх гэж тусгайлсан эрх үгүй. Сүүлийн өдрүүдэд үе тэнгийн дээрэлхэлт ил болж , харагдаж, мэдрэгдэж байгаа ч нүднээс далд энэ асуудал хаа сайгүй оршсоор буйг хүүхдүүд маань ярьж хэлж байна. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдийг өмгөөлж, үйлдсэн хүүхдийг шийтгэхээс илүүтэй:

• Үе тэнгийнхэн нь өөрсдөө эсэргүүцдэг

• Анги хамт олноороо ийм үйлдлийг жигшдэг

• Харсан бол таслан зогсоодог ийм сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлэх нь хамгийн чухал болоод байна.

Энэ бол нас, хүйс харгалзахгүй хүн бүрийн оролцоо, дэмжлэг шаардсан асуудал.

Төр, хувийн хэвшил гэлтгүй бүх байгууллагын хамтын ажиллагаа, анхаарал, бодит дэмжлэг хэрэгтэй.

Боловсролын яам анхаарч, шуурхай арга хэмжээ авна гэдэгт найдаж байна.

Нөгөө талаас эцэг эхчүүд бид үр хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулж, ангийнхан, багш, сургуультай нь хамтран ажиллах нь юу юунаас илүү чухал. Хүүхдүүд бол толин дахь бидний тусгал. Хүчирхийллийг дэмждэг бус, таслан зогсоодог нийгмийг бүтээхийн төлөө, “ЗӨВ МОНГОЛ ХҮН”-ий төлөө Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо бүх талаар хамтран ажиллахад бэлэн бөгөөд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно.

Мөн миний бие УИХ-ын гишүүний хувьд цахим орчин дахь хүүхдийн оролцоо, хэрэглээтэй холбоотой асуудлыг цэгцлэх хуулийн төслийг санаачлах болно.

Хүүхдийн эрхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012