Үйл явдал1 мин унших
О.Номинчимэг: Сүүлийн 4 сарын хугацаанд орон сууцны залилангийн 28 гомдол хүлээж авлаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Өргөдлийн байнгын хороонд орон сууцны захиалгатай холбоотой залилуулсан, хохирсон гэсэн гомдол их ирэх боллоо. Сүүлийн 4 сарын хугацаанд 28 гомдол ирсэн.
Нэг гомдлын цаана олон иргэний олон зуун сая төгрөгөөрөө хохирсон асуудал байна. Яах аргагүй баригдаж буй барилгын мэдээллийг ил тод болгох, борлуулалтын харилцаанд хариуцлага, үүрэг хүлээх этгээдийг тодорхой болгох гэх мэт хууль эрх зүйн орчны зохицуулалт хийхээс аргагүй нөхцөл байдал үүсээд байна.

