Үйл явдал1 мин унших

Төв аймгийн Үдлэг багт бага сургууль үүдээ нээлээ

Төв аймгийн Үдлэг багт бага сургууль үүдээ нээлээ

ХААН Банкны санхүүжилт, Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль төсөл”-ийн хүрээнд олон улсын стандартын дагуу төлөвлөгдөж, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, суралцах тав тухыг бүрэн хангах орчин үеийн шийдлүүдийг багтаасан 75 хүүхдийн сургууль нээлтээ хийлээ.

Төв аймгийн Үдлэг багт бага сургууль үүдээ нээлээ

Бага сургууль нь ухаалаг агааржуулалт, шалны халаалтын систем бүхий инженерийн дэд бүтэцтэй бөгөөд Starlink өндөр хурдны интернэт ашиглан цахим сургалтын орчныг бүрдүүлснээр сурагчдад бага ангиасаа эхлэн технологид суурилсан боловсрол эзэмших боломжийг нээж буй гэдгээрээ онцлогтой.

Төв аймгийн Үдлэг багт бага сургууль үүдээ нээлээ
Төв аймгийн Үдлэг багт бага сургууль үүдээ нээлээ

Нийгмийн хариуцлагын хүрээнд“Багийн бага сургууль” төслийг ХААН Банк тууштай дэмжиж Батсүмбэр суманд хоёр дахь сургуулиа хүлээлгэн өгч буйд нь талархаж байна. Монгол хүүхэд бүрийн сайн сайханд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд өргөжин дэлгэрэх болтугай.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Төв аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2020