#Тойрог2 мин унших

Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэдтэй уулзлаа

Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэдтэй уулзлаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн өнөөдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэдтэй уулзалт хийлээ. 

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд 21 аймгийн төв, 70 суманд Сум дундын хөгжлийн төв буюу Орон нутгийн хөгжлийн төв байгуулахаар тусгасны нэг нь Баян-Уул сум юм.

Тэрбээр “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын хөгжлийг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан энэ оноос "Орон нутгийн хөгжлийг төв" төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Баян -Уул сум нь зэргэлдээх сумдаа таталцан хөгжих төв нь байна.  Орон нутгийн хөгжлийн төв нь иргэд, малчид, тариаланчдад бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, арьс шир, түүхий эдийн анхан шатны ангилан ялгалт хийх, сүү, цагаан идээ боловсруулах бага оврын үйлдвэр байгуулах, бод малын үржлийн нэгж, техник дундын үйлчилгээ үзүүлэх зэрэг цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлнэ.

Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэдтэй уулзлаа

Уг төслийн үр өгөөжийг дээшлүүлэхэд малчид, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа чухал” гэдгийг тэмдэглэн хэллээ.

Уулзалтыг Баян-Уул сумын Соёлын төвд зохион байгуулсан бөгөөд бүсчилсн хөгжлийн бодлогод тусгасны дагуу тус сумтай таталцан хөгжих Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн сумын удирдлагууд зэрэг 150 орчим хүн оролцов.

Уулзалтаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Орон нутгийн хөгжлийн төв төсөл энэ онд салбарын яамнаас авч бодлогын хэрэгжүүлэх арга хэмжээ, өдгөө хэрэгжүүлж буй ажлуудын явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад холбогдох албаныхан хариулт өгч нээлттэй санал солилцлоо.

Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэдтэй уулзлаа

ДорнодХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014