Үйл явдал1 мин унших
2,7 их наяд төгрөгийн ачааллыг хөнгөлөх Татварын багц хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЧУУЛГАН ӨНӨӨДӨР /2026.03.16/ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Энэ хаврын чуулганаар нийт 32 хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ачаа дарамт болж буй татварын ачааллыг бууруулах Татварын багц хуулийг хэлэлцэнэ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хуулийн төсөлд НӨАТ, хувь хүний орлогын албан татвар 2 их наяд төгрөг, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 700 тэрбум төгрөг, нийтдээ 2,7 их наяд төгрөгийн ачааллыг нь хөнгөлөх, жилийн 400 сая төгрөг хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгч татвараа хялбараар тайлагнадаг болж, татварыг 1 хувиар тооцон төлөх зэрэг эерэг өөрчлөлтүүдийг тусгасан.



