Үйл явдал1 мин унших
ТББХ: Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.11.11/ хуралдаанаар намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгагдаагүй зарим хууль, тогтоолын төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар:
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан нарын өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төсөл;
Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэв.
Эдгээрээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1 хувь нь дэмжсэн бол бусад төслийг мөн нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
