#Ажлын хэсэг1 мин унших
А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана

Монгол Улсын Их Хурлын 2026 оны ээлжит хаврын чуулган өнөөдөр эхэллээ. Хаврын чуулганаар нийт 32 хууль, тогтоолын төслүүд хэлэлцэгдэнэ.
УИХ-ын гишүүн А.Ганбаатарын хувьд иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлж буй татварын дарамт, ачааллыг бууруулах чиглэлээр Татварын багц хуулийн төслүүд дээр, төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр Нийтийн өмчийн тухай болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төсөл дээр, тамхины хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгын хүрээнд Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Ажлын хэсгүүдэд ажиллаж байна.
Мөн Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг хамтран өргөн барина.

